ЯАГААД ТУРК ХЭЛ ГЭЖ?
ЯАГААД ТУРК ХЭЛ ГЭЖ?
Өнөөдөр Турк хэл нь дэлхийн хамгийн өргөн тархсан хэлнүүдийн нэг бөгөөд ойролцоогоор 220 сая хүн ярьдаг, 100 гаруй оронд заадаг хэл юм.
Туркийн турк хэлээр 100 сая орчим хүн ярьдаг. Турк хэл нь зөвхөн Турк төдийгүй Зүүн Европ, Балкан, Кавказын зарим оронд өргөнөөр ярьдаг хэл юм. Түүнчлэн Турк улс хамгийн их экспортолдог Герман, Их Британи, Итали, АНУ зэрэг орнуудад турк хэлний ач холбогдол улам бүр нэмэгдсээр байна. Турк хэлээр ярих нь гүн гүнзгий түүх, соёлд суурилсан эртний ертөнцтэй танилцах боломжийг олгохын зэрэгцээ геополитикийн ач холбогдолтой томоохон газарзүйн үүд хаалгыг нээх боломж юм.