
Турк улсад хууль ёсны дагуу эрх чөлөөтэй, нийгмийн халамж үйлчилгээг хүртэж амьдрахын тулд оршин суух эрх авах нь нэн чухал юм. Оршин суух эрх авах алхмуудыг дэлгэрэнгүй тайлбарлая.
ЭХНИЙ АЛХАМ ИНТЕРНЕТЭЭР ОЧИР, ЦАГ АВАХ:
Таны хамгийн түрүүн хийх ёстой зүйл Турк улсын хилээр орж ирээд 30 хоногийн дотор https://e-ikamet.goc.gov.tr/ энэ веб хуудсанд өөрийн хувийн мэдээллээ бүртгүүлж очир /цаг/ авах юм. Энэ хуудсанд мэдээллээ оруулахдаа анхаарах ёстой зарим нэг чухал хэсэг байдаг тул сайн мэддэг туршлагатай байгууллагад хандана уу!!!
ЦАГ АВАХАД ЯМАР МАТЕРИАЛУУД ШААРДЛАГАТАЙ ВЭ?
• Цаг авахдаа Турк улсад 1 жилийн эрүүл мэндийн даатгал хийлгэсэн байх ёстой.
/ Эрүүл мэндийн даатгалын үнэ тухайн хүний нас, хүйс, өндөр нам, жингээс хамаараад өөр өөр байна/
• 1 хувь цээж зураг / file хэлбэрээр/
• Гадаад паспорт
• Турк улсад амьдарч буй гэрийн хаяг
• Турк утасны дугаар
Дээрх материалуудыг бүрдүүлээд цагаа авсны дараа 14 хоногийн дотор таны бүртгэл хийлгэсэн утасны дугаарт Туркийн гадаадын иргэн, харьяатын газраас мессежээр он, сар, өдөр, цаг илгээх болно. Тухайн цаг олгосон өдөр та бичиг баримтаа бүрдүүлээд цаг олгосон хаяг дээр өөрийн биеэр очиж ярилцлагад орох болно.
ХОЁР ДАХЬ АЛХАМ ЦАГТАЙ ӨДӨР ОЧИЖ МАТЕРИАЛАА ӨГӨХ, ЯРИЛЦЛАГАД ОРОХ:
Ярилцлагад орохоор очихдоо дараах материалуудыг бүрдүүлж очно.
Үүнд;
• Татварын дугаар. / Өөрт хамгийн ойрхон татварын хэлтсээс гадаад паспортын хуулбартайгаа очиж авна /
• Амьдарч буй байрны нотариатаар батлуулсан түрээсийн гэрээний хуулбар.
• Жич: Сунгалт хийгэж байгаа бол дүүргээс хаягны тодорхойлолт авна.
• 4 хувь Biyometrik хэмжээтэй цээж зураг
• Эрүүл мэндийн даатгал
• Цаг авсан бүртгэлийн хуудас
• Гадаад паспортын хуулбар. / зурагтай хуудас, сунгалттай хуудас, хилээр орсон тамга дарсан хуудас/
• Оршин суух үнэмлэхийн урд, ард талын хуулбар. / Сунгалт хийлгэж байгаа хүмүүст хамааралтай./
• Татварын дугаараараа төлбөрүүдээ төлсөн баримт.
ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХ АВАХАД ЗАРДАЛ ХЭД БОЛОХ ВЭ?
• Эрүүл мэндийн даатгал наснаас хамаарна. / 18-с бага, 65-с өндөр настнууд үнэгүй/
• Оршин суух үнэмлэхийн картын хураамж - 160 тл
• Нэг жилийн татвар – 80 $ /хүүхэд 2 дахин бага/
• Визний хураамж – 1033,64 тл
• Нотариатын хураамж –
• Цээж зураг – 50 тл
Дээрх дарааллаар та Турк улсад оршин суух эрх авч чадах болно.
“ХҮНИЙ НУТАГТ ЗОЧИН МЭТ СОЁЛТОЙ БАЙЖ, ИРСЭН ЗОРИЛГОДОО ТУУШТАЙ ЗҮТГЭЖ, ЭХ ОРОН, ЭЛГЭН САДАНДАА НЭР ТӨРТЭЙ ОЧИЦГООЁ”
Танд амжилт хүсье