Турк улсын засгийн газрын тэтгэлгийн шалгаруулалтын үйл явцад шаардлагатай зүйлс
Шалгаруулалтын үйл явц үндсэн хоёр шатнаас бүрддэг. Турк улсын засгийн газрын тэтгэлэг нь жил бүр өвөл 1-2 сарын үед цахимаар зарлагддаг.
ЭХНИЙ ШАТ:
Эхний шатанд та / https://www.turkiyeburslari.gov.tr/ / веб хаягаар бүртгэл хийлгэж хувийн мэдээллээ оруулна.
ЯМАР МАТЕРИАЛУУД БҮРДҮҮЛЭХ ВЭ?
• Овог нэр, гэрийн хаяг, гэх мэт хувь хүний бүх мэдээлэл оруулна.
• Ахлах сургуульд суралцаж байх үед гаргасан бүх төрлийн амжилт, шагнал урамшуулал.
• Ахлах сургуулийн сүүлийн 2 жилийн дүнгийн дундаж.
• Ангийн багш, хичээлийн эрхлэгч, сургуулийн захирал гэх мэт хүмүүсээр өөрийгөө академик түвшинд тодорхойлуулсан тодорхойлолт.
• Олон нийтийн, сайн дурын ажилд оролцож байсан бол оролцсоныг баталгаажуулах зураг, батламж, сертификат.
• İELTS, TOEFL, SAT гэх мэт олон улсын шалгалтуудын оноо байгаа бол давуу талтай, тэнцэх магадлал өндөр болно. /Англи хэлтэй сургуулиудад орох боломж нээгдэнэ гэсэн үг./
• Дээрх бүх мэдээллийг тухайн бүртгэлийн веб хуудсанд сканердаж тайлбарын хамт оруулна.
• Нийт 12 ширхэг сургуульруу хүсэлтээ явуулах боломжтой. / хамгийн их хүсэж байгаа сургуулиасаа эхлээд дарааллаар бичнэ. Тухайн 12 сургуулиас 6 сургуулийг нь том хотод үлдсэнийг нь жижиг хотуудад сонгох ёстой./
• Турк хэл мэддэг байх шаардлагагүй.
ХОЁРДУГААР ШАТ:
Эхний шатанд явуулсан материалууд нь тэнцвэл дараагийн шатанд Улаанбаатар хотод Турк улсын Элчин сайдын яаман дээр ярилцлагад орно. Бакалаврын түвшинд бүртгүүлсэн хүмүүс математикийн дунд түвшний шалгалт ярилцлагын явцад өгнө. Мөн ярилцлагын багийн гишүүдийн асуусан асуултад хариулна./ ямар ч асуулт асууж магадгүй/. Өөрийн сонгосон мэргэжил, ирээдүйн зорилго, Турк улсын талаар ерөнхий мэдээлэлтэй байх хэрэгтэй. Магистр болон докторын түвшний оюутнууд хийсэн судалгааны ажил, эзэмшсэн мэргэжлийнхээ талаар Турк улсын мэдээлэл сайтай байх хэрэгтэй.
Жич: Заавал дээрх асуултууд асууна гэсэн үг биш өмнөх жилүүдийн туршлагаас харахад асуугдаж байсан асуултууд юм.
ТУРК УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ЮУ ХАМААРАГДАХ ВЭ?
• Анх ирэх болон төгсөөд буцах онгоцны билет
• Сар бүрийн мөнгөн тэтгэлэг / Бакалавр 1700 тл, Магистр 2400тл, Доктор 3000тл /
• Эрүүл мэндийн даатгал
• Сургалтын төлбөр
• Дотуур байрны төлбөр / гадуур гэр түрээслэх Доктор, Магистрийн оюутнуудад мөнгөн тэтгэлэг дээр 2000 тл нэмэлт олгогдоно/
• Өглөө, оройд 2 удаагийн хоолны төлбөр
• Оршин суух эрх
Танд амжилт хүсье !!!




















Турк Улсын Засгийн Газрын Тэтгэлэгт тэнцсэн оюутнууд маань.