
ХАЯГАА ЯАЖ БҮРТГҮҮЛЭХ ВЭ ?
Турк улсад албан ёсны оршин суух үнэмлэх авсаны дараагаар тухайн оршин суух үнэмлэх авсан хаягаа ажлын 20 хоногт харяа дүүрэг дээрээ очиж хаягны бүртгэл хийлгэх ёстой байдаг. Тухайн хаяг бүртгэл хийлгэхдээ шаардлагатай бичиг баримтын хамт “İl Göç İdaresi Müdürlüğü” дээр очиж бүртгүүлнэ. Хэрвээ байр өөр хүний нэр дээр байдаг бол тухайн байрны эзэнтэй хамт очих шаардлагатай.